дугуйн аялал

 

МАЖОХ-ны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтсан

“9 – 27” намрын дугуйн аялалын хөтөлбөр. /В1/

 

Зорилго: Намар цагийн байгалийн сайханд аялан, оюутан залуусын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрөөж, дугуйн аялалын сурталчилан таниулхад оршино.

 

Хамрах хүрээ: Аялал жуулчлалын болон бусад дугуйн аялал сонирхогч оюутан залуус.

Аялах чиглэл:  УБ – Манзушир хутагтын хийд – УБ хот

Хэзээ хаана: 2009 оны 9-р сарын 27 нд Драмын театрын урд талбайгаас өглөө 8:00 цагаас

Бүртгэл: 2009 оны 9 дүгээр сар 21 нээс эхлэн өдөр бүр МАЖОХ-ны биет төлөөлөгчид бүртгэнэ.

Маршрут: 2009 оны 9 дүгээр сар 27ны -  хөтөлбөр

                8:00 - 8:20 Бүртгэл Драмын театрын урд талбайд явагдах болно

                8:20 – 8:30 Автобусанд УБ хотоос манзушир хийдийг зорин хөдлөнө

            8:30 – 10:00 Манзушир хутагтын хийдэд очно.

                10:00 – 11:45 Манзушир хутагтын хийдээр аялана. / бие халаалт /

                11:45 – 11:11 Үдийн цай, бэлтгэл

            11:11 – Дугуйн аялал эхлэнэ. / аялалын үед 1 цаг тутамд 5 минут амарна /

            14:00 – 14:30 Өдрийн цайндаа

                 14:30 -15:30 “Дугуйн буухиа”  хөгжөөнт тэмцээн

                 15:30 – 18:00 Дугуйн аялал үргэлжилнэ.

            18:00 – 18:40 “тойроод сууцгаая” чөлөөт ярилцлага

            18:40 – 19:40 Драмын театрын урд талбайд ирнэ.

 

Аялагчын хураамж / Мандат / : 10000 төгрөг  Та манай аялалд оролцох хүсэлтэй бол яараарай зөвхөн 27н оролцогч хамрагдах боломжтой.

 

Санамж: Аялагч бүр өдрийн хоол, хүнс бусад бусад бэлтгэлээ хангасан байх бөгөөд аялан явах унадаг дугуй болон бусад хэрэгсэлээ /багаж/ бэлтгэсэн байна.

Жич: Аялалын хэрэгсэл болон бусад зүйлийг тээшийн машинаар авч явна.

 

Төслийн сургалт

      Үргэлжлэл

            2. Төслийн сургалт

Зорилго: Сургалтаар дамжуулан Эх оронч залуусын эгнээг нэмэгдүүлж, өөрт буй нөөц бололцооны хүрээнд сэтгэж, өөрсдийн ажлын байрыг өөрийн мэдлэг чадварт тулгуурлан бүтээн байгуулах боломжийг бүрдүүлж, Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тоо ширхэгийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг бий болгох зорилго бүхий шинэлэг цогц сургалтыг явуулахад оршино.

Зорилт: Монгол улсын хэмжээнд сүүлийн хэдэн жилүүдэд дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх тухай бид байнга сонссоор байгаа. Гэвч жинхэнэ утгаараа төдийлөн бодитой хэрэгжихгүй байна. Хувиараа бизнес эрхлэж буй хувь хүмүүс нь төсөл боловсруулах тухай ойлголт муу байдаг учраас зах зээлийн болоод инфляцийн хар шуурганд эрсдэл хүлээсээр байна. Түүнчлэн төслийн хэмжээнд явагдах ажлуудыг гадаадын иргэдэд алдаж Монгол улсын хөрөнгө гадагш урсаж байгаа нь Улсын хөгжилд удаашралыг бий болгож, нийгэмд сөрөг үр дагаварыг байнга үзүүлж байна.

          Энгийн жишээн дээр тайлбарлахад бид өрмөө гадны гийчэнд өгөөд өөрсдөө хумсаа идээд гараа хумхиан сууж байгаа нь эмзэглэхгүй байхын аргагүй билээ. Тиймээс тус БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВөөс шат дараалсан дэвшилтэд сургалтын хөтөлбөрөөр богино хугацаанд төсөл бичих сургалтыг явуулах зорилтыг дэвшүүлэх болсон.

Дэвшилтэт зах зээлийн орчин байгаа учир дээрх хөтөлбөрт тусгагдаж буй сургалт нь цаашдаа өргөжин тэлэх боломжтой тул төсөл боловсруулах багшийн тусгай статустай ажил мэргэжлийн шинэ нэр томьёо нэгээр нэмэгдэж ажлын гараа болно гэдэгт хувьдаа итгэл төгс байна.

Энэхүү сургалтын хүрээнд хийгдэх ажлын зорилт нь ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, оюутан залуусыг цаг хугацааг соргогоор мэдрүүлэх, нийгмийн сайн сайханд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулахад чиглэн ажиллахад оршиж байгаа билээ.

"Бизнес Хөгжлийн төв" нь дараах байгууллага хамт олонтой байнга идэвхтэй хамтран ажиллаж ирсэн байна. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам
  • Үйлдвэр Худалдааны яам
  • Нийслэлийн Хөдөлмөрийн Газар
  • Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо
  • Дүүргийн хөдөлмөрийн биржүүд
  • Монголын Оюутны Холбоо
  • Их, дээд сургуулийн Оюутны зөвлөлүүд
  • Зээл олгогч банкууд

Хамтран төрийн болон төрийн бус байгууллагууд нь нягт холбоотой ажилладаг бөгөөд хамтран үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх сонирхолтой байгууллага, хамт олон, хувь хүний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэнэ шүү.

Оюутан Залуучууддаа төслийн сургалтанд нь хамрагдаарай. Та бүхэн их зүйл мэдэж авна шүү.

 

Оюутан залуучуудад хэрэгтэй мэдээлэл

                Сайн байцгаана уу? Миний Монголын цоглог сайхан залуучуудаа.

Мэдээлэл гараагүй нилээд уджээ. Энэ удаад та бүхэндээ "БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн үйл ажиллагааны санал хүргүүлэх тухай, ТӨСЛИЙН СУРГАЛТЫН талаар танилцуулах болсондоо маш их баяртай байнаа.

1. "БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн үйл ажиллагааны санал хүргүүлэх тухай

Зорилго: Бизнес хөгжлийн төв нь суралцагч оюутнууд болон төгссөн залуучуудыг шууд болон шууд бус замаар идэвхижүүлэх үйл ажиллагааг шат дараалалтай явуулж, оюутан залуусын өөрөө хөгжих боломжийг тодорхойлж, залуусын оролцойтойгоор Монгол улсын хөгжлийг мэдэгдэхүйц үр дүнд хүргэх, нийгмийн сайн сайханд зориулах, Эх Оронч сэтгэлгээг суулгаж, чиглүүлэн удирдах зорилготой.

Зорилт: 2008 оны судалгаагаар 161,000 оюутнууд суралцдаг гэсэн тоо баримт гарсан байна. Эдгээр оюутан залуус нь өөр өөрсдийн бодолтой 161,000 ертөнц өнөөгийн нийгэмд бидний дунд амьдарч байна гэсэн үг юм.

              Энэхүү залуучуудын ертөнцийг "Зөв бодол нь үргэлжид зөв үйлдлийг дагуулдаг" уриан дор эх оронч сэтгэлгээг бий болгох, өөрийгөө нээх, утга учиртай амьдрах сэтгэлгээг суулгаж улмаар уг оюутан залуусыг нийгмийн сайн үйлсэд өөрсдийн зүгээс Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж, өөрийн гэх бахархах зүйлийг хойч үеийн дүү нартаа өвлүүлэн үлдээх боломжийг олгох зорилготой ажиллана. "Үндэсгүй мод ургахгүй" уриан дор зорилтын хүрээнд хийгдэх томоохон ажлуудын нэг нь гэрлийн хурдаар хөгжиж буй дэлхийн нийтийн анхаарлын төвд тооцогддог улс орнуудын төлөөлөгчдөөс урьснаар харилцан мэдээлэл солилцож, чадварлаг Монгол залуусын шинэ эгнээ буюу оюуны томоохон гүүрийг байгуулж, цаашид Монгол орны хөгжлийн гарцыг тодорхойлоход оршино.

             Өдрөөс өдөрт даяаршилын салхи хүчтэй салхилж, цаг хугацааны урсгалыг туун одож буй дэлхий дээр бид амьдарч байна. Бидний Их Монголчууд тэртээх 800 жилийн өмнөх дэлхийн талыг морин туурайгаар тамгалаж явсан бахархалтай ард түмэн өдгөө 21-р зуунд Монголчууд бид дэлхий дахиныг авъяас чадвар, билэг оюун ухааныхаа хүчээр тод тамгалаж үлдээх иргэн хүн болон төлөвших боломж байгааг соргогоор ухаарах цаг хаяанд тулж ирээд байна. Шинэ зүйлийн эхлэлд Монгол хүний дасан зохицох чадвар үнэхээр сайн гэдэгт хэн ч эргэлзэхгүй бизээ. Тиймээс энэхүү давуу талыг ойлгуулан таниулах зорилтын хүрээнд шат дараалсан ажлуудыг төлөвлөөд байна.

"Сургуулиа бүү гол, эхлээд та өөрийгөө гол" уриан дор хийгдэх ажлууд нь лекцийн агуулгатай бөгөөд Үүнд:

Өөрийгөө чадваржуулах тухай ойлголт

Стрессгүй амьдрах тухай

Хэл сурах аргачлалууд

Мэргэжилдээ үнэнч байхын үр өгөөж

Асуудлыг шийдвэрлэх нь

Мэтгэлцээний тухай ойлголт

Илтгэх урлаг буюу реторик

Менежмент, маркетингийн тухай ойлголт

Хүн нийгмийн уялдаа холбоо

PR-ийн тухай ойлголт

Хувийн зохион байгуулалтыг сайжруулах тухай

Хадгаламжаа удирдах нь

Хууль эрх зүйн орчны тухай ойлголт

Хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжит зах зээл

      Эдгээр лекц аян зохион байгуулах бөгөөд бусад байгууллагуудтай хамтарч олны танил хүмүүсийг урих, оюуны хөрөнгө оруулалтыг идэвхтэй зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн байна.

Оюутнууддаа  нэмж хэлэхэд "Бизнес Хөгжлийн Төв" нь дээрх лекцүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР их, дээд сургууль, колледжуудаар тавьж байгаа гэнэ шүү.

Та бүхэн энэхүү лекцүүдийг сургуулиараа, анги хамт олноороо, клубээрээ сонсохыг хүсвэл БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВИЙН багш Т.ЦОГТБАЯР багштай холбогдоход л хангалтай шүү. УТАС: 99839035.

Оюутан Залуучууддаа амжилт хүсье. Үргэлжлэл бий...............

 

 

Оюутнууд цагийн ажил хийхэд бүрэн бололцоотой болсон байна.

        Оюутнууд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх бүрэн бололцоотой болсон байна. Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийгмийн хөдөлмөр халамжийн яам, Монголын оюутны холбоо нь оюутнуудыг бүтэн биш түр ажлын байраар хангах, тухайн салбартаа сайн мэргэжих, чадварлаг боловсон хүчин болох, ажлын дадлага туршлагатай болоход нь анхааран ийнхүү цагийн ажлуудыг зуучлан зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд оюутнуудынхаа амралтын өдрөөр нь болон хичээлийн бус цагаар зохицуулах болжээ. Хэрвээ оюутан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллавал нийгмийн даатгалд хамрагдах, харин түр ажлын байраар хангагдвал ажлаа гүйцэтгээд мөнгөө авах шуурхай боломжтой. Зуучлагч байгууллагууд нь энэхүү тал дээр аюул багатай ажил эрхлүүлэхээр болжээ.

Цагийн ажлын тогтолцоог бий болгохдоо эхлээд оюутны хөдөлмөрийг дэмжих төслийг оюутны биржээр бий болгож түүгээр дамжуулан олгох, оюутны биржийг НХХЯам, НХГ-тай хамтран ажиллахыг тусгасан байна.

1 тэрбум төгрөгийг Төрөөс цагийн ажил, ногоон ажлын байр тухайн байгууллагын дэд бүтэцэд зориулж төрөөс гаргажээ.

Цагийн ажлын хязгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хязгаараар 1-8 цагийн хооронд тогтоож, ажлын 168 хоногт хуваан олгож, эхний ээлжинд 950-аас доошгүй оюутнуудыг хамруулах ерөнхий журмыг МОХ болон НХГ хамтран гаргажээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын  Оюутны цагийн ажлын анхны үйл ажиллагаа нь 2009 оны 05 сарын 30-нд Сонгины аманд 09.00-19.00 цагийн хооронд болж өнгөрсөөн. Энэ үйл ажиллагааг "НОГООН АЗИ" ТББ-ын  Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд нийт 80 гаруй оюутнууд оролцсон. Тэд нар "Ногоон Ази" ТББ-ийн Мөрөөдлийн хотхоны Улиас, бургас, хайлаас, чацаргана зэрэг модыг усласан.



Төгсгөчдийн ажлын байр-Жижиг дунд үйлдвэрлэл төсөл бичих сургалт, семинар

          Монголын Оюутны Холбоо нь 2009 оныг "Оюутны оролцооны жил" болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Эрдмийн эзэд-4" оюутны хөгжлийн чуулган, "Төгсөгчдийн ажлын байр-Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт, семинар-4" жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Төгсөгчдийн ажлын байр-Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт, семинар-4 нь 2009 оны 04 сарын 29-нд Төрийн их ордны танхимд 09.00-17.00 цаг хүртэл болж өндөрлөв. Тус арга хэмжээнд 140 гаруй их, дээд сургууль, колледж болон хөдөө орон нутгаас 10 гаруй сургууилудын төлөөлөгчид ирж оролцов.

Тус арга хэмжээг нээж Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан үг хэлэв. Тэрээр Оюутны хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, Хөдөлмөрийн биржид оюутнуудыгаа оролцуулах, сургууль бүр төгсөж байгаа оюутнуудаа ажлын байраар хангах, атрын 3 аянд хамруулах, оюутнуудыг цагийн ажилд зуучлах ажлыг сайн зохион байгуулах, хамтын ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж хэлэв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Лхагваа сургалтанд оролцогчдод хандаж энэхүү үйл ажиллагааг 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Ерөнхийлөгчийн тамгын газар МОХ зохиож байгаа явдал биш маш олон байгууллагууд хамтарч зохион байгуулж байна. Үүнд: НХХЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, МҮЭ, Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо, Хас банк зэрэг болно. Төрөөс 200 сая төгрөгийг Хас банкинд байршуулсан. Та бүхэн зээл аваад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ихээхэн боломж бололцоо байгаа талаар дурьдав.

Төгсөгчдийн ажлын байр-Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт, семинарт БСШУЯ-ны сайдын зөвлөх С.Төмөр-Очир, НХХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Энхтуяа, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын сургалт арга зүйн хэлтсийн дарга Д.Батмөнх, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Хас банкны бүтээгдэхүүн хөгжлийн менежер Т.Дэнсмаа, МҮЭХолбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, СЭЗДСургуулийн багш Б.Сайнбаяр, ХҮДСургуулийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ц.Цэцэгмаа нар тус тус илтгэл тавив.

Та яаж Хас банкнаас зээл авах билээ гэж бодож байгаа бол..................................

1. Хэрэгжих боломжтой төслөө Монголын Оюутны Холбоо болон Хас банкинд аваачиж өгөх

2. Өөрийн амьдардаг дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс болон сургуулиасаа тодорхойлолт авах

3. Батлан даагчтай байх. Тухайн хүн нь өөрийн гэсэн орлоготой байхад болно.

4. Зээлийн хэмжээ 5 сая төгрөг

5. Хугацаа 1 жил

6. Хүү 1 хувь

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг нь Монголын Оюутны Холбоо болон Хас банкин дээрээс очиж авна уу?

Зээл олгогчид та бүхэнд зөвөлгөө өгөхөд бэлэн байгаа гэсэн шүү.

За залуусаа яараарай 200 сая төгрөг хурдан дуусна шүү. За урагшаа урагшаа.

Монголын Оюутны Холбоо нь Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газартай хамтран Оюутнуудыг цагийн ажилд зуучлах, нэгдсэн том сүлжээ хийнэ гэсэн шүү.

4 сарын 1-нд компьютерээ вирусээс хамгаалаарай гэнээ

          4 сарын 1-нд дэлхий даяар интернетийн сүлжээгээр дамждаг "Конфикер" төрлийн вирус таны компьютерт нэвтэрч болзошгүй учир болгоомжтой байхад илүүдэхгүй гэж мэргэжилтэнгүүд анхааруулж байна гэнээ. Энэ Конфикер нь компьютерийн программ хангамжийн үйл ажиллагааг доголдуулдаг вирус юм байна. Уг вирус нь вэб хуудсаар дамжин "Windows" үйлдлийн системтэй компьютерийн хатуу дискэнд байрлаж, программ хангамжинд хор хөнөөлтэй "malware" суулгадаг аж. Вирс компьютерт нэвтрэн орсны дараа өөрийгөө нуудаг байна. "Конфикер" нь шинэ заавар биелүүлэх ангууч хийхээр программчилагдсан гэж Британий интернетийн аюулгүй байдлын "Софос" фирмийн мэргэжилтнүүд хэлжээ. Тиймээс та энэ өдөр элдэв зарлал, санал болгосон зүйл бүхий вэб хуудас руу нэвтэрч танихгүй и-мэйл шалгахгүй байхыг зөвлөж байна шүү. Анхаараарай.

Шинэ оны анхны Нар харах аялалдаа явлаа

    Та бүхэндээ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ. 2009 он гарлаа. Таны санасан болгон бүтэж, сайн сайхан амьдарч, эрүүл энх аз жаргалтай үргэлж инээмсэглэж яваарай. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ.

   За одоо ШИНЭ ОНЫ АНХНЫ НАР ХАРАХ аялалдаа гарахдаа бэлдээд л байж байна. Сэтгэл маш их догдлоод байх юмаа. Аялах ч үнэхээр гоё шүү. хэ хэ хэ хэ

МАЖОНК-ын Залуусаа Шинэ оны Нар харах аялалдаа явцгаая

  МАЖОНК-ын цоглог Залуусаа Шинэ оны анхны Нар харах аялалдаа явцгаая.

МАЖОНК нь тун удахгүй Монголын Аялал Жуулчлалын Оюутнуудын Холбоо болно. Аялал Жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутан залуусыг урьж байна.

 

"МАЖОНК"-ын 1 сарын ой болоход 4 хоног үлдлээ.

       МАЖОНК нь 2008 оны 11 сарын 28-нд байгуулагдсан. Одоогоор тус клубт 15 их, дээд сургууль,  коллежын  оюутнууд байдаг ба нийт  нь 30 гаруй оюутнууд байна. Бусад их, дээд сургуулиудын оюутнуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бидний хаалга танд үргэлж нээлттэй байна.

МАЖОНК-ын бүх оюутнууддаа 1 сарын ойн баярын мэндийг хүргэе.

Хүндэтгэсэн Сэржээ.

Баярын үдэш сайхан харагдахыг хүсвэл ....

    Шинэ жилийн үдэш бүхнээс дэгжин, сайхан харагдахыг хүсэхгүй хэн байх билээ. Энэ жил охид дэрэвгэр хормойтой богино даашинзаар гоёх бол бүсгүйчүүдийн хувьд урт хормойтой дэгжин даашинз ноёлох болжээ. Харин гар аргаар чимэглэсэн даашинз таныг илүү дэгжин тансаг харагдуулна шүү. Ялангуяа даашинзны тань цээжин хэсэг донжийн нь олсон хатгамал, шигтгээтэй бол бүр догь. Өнгөний хувьд улаан, шар, ногоох гэх мэт тод өнгө давамгайлах ажээ. Даашинзтайгаа хослуулдаг бас нэг аксесуар бол яах аргагүй цүнх. Ингэхдээ гоёлын даашинз, туфлитэйгээ хослуулахаа мартуузай. Гоёлын цүнх гэдэг утгаараа жижиг байх тусмаа илүү зохимжтой. Бүсгүй таны гоёлын хэрэглээ, гар утас зэргийг тань багтаахад л хангалттай шүү. Харин чимэглэл нь бага байх тусмаа дэгжин харагдана. Даашинзтайгаа ижил гар аргаар хийсэн чимэглэл цүнхийг тань улам ч дэгжин болгоно. Аксесуар даашинзтай өнгө хосолбол илүү зохимжтой. Өнгөний хувьд даашинзтайгаа хосолж байвал тохиромжтой. Бүсгүй таны ээмэг, бөгж, бугуйвч, бүс тань цүнхтэй чинь хослох албагүй гэдгийг санаарай. Харин загварын хувьд этгээд, том ээмэг, бөгж бүсгүйчүүдийн анхаарлын төвд байсаар байгаа. Мэдээж аксесуараа даашинз болон үс засалттайгаа зохицуулах нь чухал. Задгай энгэртэй даашинзан дээр том загварын кулонтой хүзүүний зүүлт тохиромжой бол мөр гаргасан даашинзан дээр аль болох жижигхэн, нарийн хийцтэй нь зохиомжтой байдаг. Богино даашинзан дээр дэгжин туфль тохиромжтой Гоёлын даашинз, аксесуараа зохицуулсан бол одоо та туфлиэ сонгоорой. Цүнхийг гуталтайгаа зохицуулдаг байсан цаг хэдийнээ ард хоцорсон. Сүүлийн үеийн загварын чиг хандлага туфлиэ ээмэгтэйгээ зохицуулдаг болсон. Ямартаа ч урт даашинзан дээр таны туфлийн хоншоор өсгий харагдаж байх ёстой. Харин богино даашинзан дээр таны туфлиний өнгө загвар дэгжин байх тусмаа чамин харагдана. Энгийн үс засалт энэ жилийн гоёл шүү. Үсээ шинэ жилийн гацуур шиг гоёх хэрэггүй болсон байна. Та авангард засалт болон өнгө өнгийн саа, гельнээс татгалзаарай. Богино үстэй бол үсээ сэвсийлгэж сэнсдээд үзүүрийг нь бага зэрэг эргүүлэх. Харин урт үсийг нүүрэндээ зохицуулан өндөр, нам босгох, голтой фигудээр ороох нь энэ жилийн үсний загварт зонхилж байгаа. Мэдээж илүү дэгжин харагдахыг хүсвэл даашинзныхаа өнгөтэй хослуулан эрдэнийн шигтгээтэй сам, хавчаар шигтгэвэл илүү чамин харагдана. За эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ амжилт хүсье. Та энэ шинэ жилийнхээ хатан хаан байх болтугай.

Монголчуудаа Ховор амьтдаа хайрлацгаая.

   Дэлхийд ховордсон зөвхөн Монголын говьд л амьдардаг баавгайн өвөрмөц нэгэн төрөл бол МАЗААЛАЙ юм.

Гадаад төрх, шинж тэмдэгээр нь хүйсийг нь ялгадаг байна. Нас гүйцсэн эр мазаалайг ЭВШ, эмийг ШАРМААХАЙ гэнэ. Мазаалайн үр төлийг аламцаг гэдэг. Мазаалай нь 2 жилд нэг л удаа төллөдөг байна. Нэг удаад 1-2 бамбарууш буюу аламцаг гаргадаг. Аламцагаа хоёр нас хүртэл нь бойжуулж, амьдрал таниулсны дараа тусад нь гаргадаг. Мазаалайг харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Сонирхуулахад мазаалайн хойд хөл нь хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ ойролцоо байдаг байна. Өргөн нь дунджаар 12 см, урт нь 21 см, урд хөл нь жижиг, дөрвөлжин ажээ.

Энэ ховордсон амьтан маань ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж иддэг байна. 4-5 дугаар сард ичээнээс гарах ба ичээндээ 11 сард ордог.

2008 оны байдлаар Монголд 38-хан мазаалай байдаг гэнэ. Энэ цөөхөн тоо улам цөөрхөөс урьдчилан сэргийлж Монголчуудаа МАЗААЛАЙ-г аварцгаая.

"МАЖОНК"-ын Аялагчдын Сүлд Модны Наадам амжилттай болж өнгөрөв.

     Монголын Аялал Жуулчлалын Оюутнуудын Нэгдсэн клубын анхны арга хэмжээ болох "Аялагчдын Сүлд Модны Наадам 2008 оны 12 сарын 21-нд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус арга хэмжээнд Монголын Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэгийнхэн болон Идэр ДС, Их Монгол ДС, Их Засаг ИС, МУИС, МҮДС, ОИС, ОТИС, УБИС, Хангай ДС, ХААИС, Хүнсний технологийн коллеж тус тус оролцов. Хэдийгээр гадаа -22 градусын хүйтэн байсан ч МАЖОНК-ын аялалд сэтгэлээрээ ирж оролцсон тэвчээртэй, чадварлаг, цоглог оюутнууддаа баярласан талархалснаа илэрхийлье.

 МАЖОНК-ээс явуулсан тэмцээнүүдэд:

Хөл бөмбөгийн тэмцээнд 1 байрыг ОТИС, 2 байрыг Их Монгол ДС, 3 байрыг Улаанбаатар ИС авав.

Цасны сумод сургууль бүрээс 1 эмэгтэй оюутнууд өрсөлдөж 1 байрыг Улаанбаатар ИС-ын оюутан Мядагсүрэн тэрүүлсэн юм.

Олс таталтын тэмцээнд - сургууль бүрээс 4 эмэгтэй 4 эрэгтэй оролцож, 1 байрыг ОИС, 2 байрыг Их Монгол ДС, 3 байрыг Хангай ДС авав.

Мөсөн шагайн тэмцээн - сургууль бүрээс 2 эрэгтэй оюутнууд оролцов. 1 байрыг Хүнсний технологийн коллеж, 2 байрыг Их Засаг ИС, 3 байранд Хангай ДС оров.

Ингээд сургуулиудын нийлбэр оноогоор ялагчыг тодруулахад 4 сургуулийн / Улаанбаатар ИС, Хангай ДС, ОИС, Их Монгол ДС / оноо тэнцсэн тул нэмэлт тэмцээн зохион байгуулав.

Нэмэлт тэмцээнд Их Монгол ДС тэргүүлж 1 байр, Улаанбаатар ИС 2 байр, ОИС 3 байр эзлэв.

"МАЖОНК"-ын зохиосон Аялагчдын Сүлд Модны Наадам явган аялалд Өвлийн өвгөн ирж оролцсон бүх сургуулидад Дурсамж гардуулав.

Хамгийн зохион байгуулалттай сургуулиар Отгонтэнгэр Их Сургууль шалгарав.

"МАЖОНК"-ын Аялагчдын Сүлд Модны Наадам явган аяллын шилжин явах цомыг Их Монгол Дээд Сургууль авав.

Дараа жил бүгдээрээ дахиж уулзацгаая залуусаа. Танай сургууль ч энэ шилжин явах цомыг авч магадгүй шүү. Зурагнуудыг нь тун удахгүй оруулах болноо.

"МАЖОНК"-ын бүх оюутнууддаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе.

Өвлийн аялал жуулчлал

       2009 оны 1 сарын 1 буюу Шинэ оны эхний өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг шинэ оны шинэ өглөөний нар мандахыг харах аялал Багахангайд болох юм байна. Тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчид хангай дэлхийд өргөл өргөх болон уул овоо тахих ёслолтой танилцана. 2009 оны 2 сарын 24-25-ны өдрүүдэд Монголын уламжлалт баяр - Цагаан сарын баяр болно. Энэ үеэр жуулчдад Монголын ёс заншилтай танилцуулах аяллыг зохион байгуулж зарим нэг айлаар зочлуулах болжээ. 2009 оны 3 сарын 1-2 ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд мөсний фестиваль болно. Энэ арга хэмжээний хүрээнд жуулчид мөсөн дээрх шагайн харваа, чаргатай морьдын уралдаан, мөн мөсөн урланг үзэж сонирхохын зэрэгцээ мөсөн дээр тэшүүрээр уралдаж хурд хүч, авхаалж самбаагаа сорино. 2009 оны 3 сарын 3-5 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдах тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээнийг үзэж говийн байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцана. Энэ аяллыг "Nomads Expenditions Mongolia" зохион байгуулах гэнэ.

Usni tuhai huuli togtoomj

      1995.03.30 Baigali hamgaalah tuhai huuli 1995.05.22 Us rashaan ashiglasani tolboriin tuhai huuli 1998.01.22 Baigali orchind nolooloh baidlin unelgeenii tuhai 1998.05.07 Ariun tsebriin tuhai huuli 1999.05.28 Dalai ashiglah tuhai 2000.01.28 Baigaliin noots bayalgiig ashiglasni tolboriin orlogoos baigali orchnig hamgaalah, baigaliin nootsiig nohon sergeeh arga hemjeend zartsuulah arga hemjeenii tuhai 2002.06.13 Hot, suurini usan hangamj, ariutgah tatuurgin ashiglaltin tuhai 2002.11.07 Rashaani tuhai 2003.01.28 Usan zamin teebriin tuhai 2004.04.22 Usni tuhai huuli tus tus garsan bnaa.

Экологийн нэр томъёоны Англи-Монгол толиос

      Abiotic - амьгүй Abiotic enyironment - абиотик орчин Abiotic factors - амьгүй байгалийн хүчин зүйлс Water balance - усны баланс Water column - усан багана Water cycle - усны эргэлт Waterfowl - усанд сэлдэг шувуудын ерөнхий нэр Water humus - органик материалаас усан орчинд бүрэлдэх ялзмаг Water inventory - усны данс бүртгэл Water pollution - усны паразит Water potential - усны потенциал Waterproof - ус үл нэвтрэх Watershed - усан хагалбар Water use efficiency - ус ашиглалтын үр ашиг Acid rain - хүчиллэг бороо Acid soil - хүчиллэг хөрс Air quality - агаарын чанар Air pollution - агаарын бохирдол Alien species - харийн зүйл Environment - хүрээлэн буй орчин Environmantal impact assessment - байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ Earth capital - дэлхийн байгалийн нөөц Ecosystem diversity - экосистемийн олон янз байдал Ecosystem restoration - экосистемийн нөхөн сэргээлт Exosphere - экзосфер Fauna -амьтны аймаг Flora - ургамлын аймаг Forest - ой мод Fresh water - цэвэр ус

Mongojih horongojih arguud

      Huruundaa altan bogj zuuj borooni usaar ugaal uild. Usand orohdoo tosson usandaa mongon zoos hiij orbol ireeduid zaabal mongotei boldog baina. Tuhain jiliin anhni boroo oroh tsag mochoos ehlen bainga unshina: Hur borooni us lugaa adil elbeg hangaluun bayan chineeleg boloh boltugai. Umaa hum Mongo sanhuugiin baidlaa saijruulahin tuld habirgan sartai shono ayagand us hiij tsonhon deeree sarni gereld tabih ba shiniin 15 hurtel bailgana. Shiniin 15-nii oroi ug usaaraa nuur garaa ugaahdaa daraah shiblegiig helne: Odor odroor osch tomorsoor duuren tsatgalan bolson sar shig minii mongo horongo ch arbijin osoh boltugai UMA HUM Usan otgiluur zuudelbel elbeg hangaluun baina Shabar shalbaag zuudelbel sanhuugiin berhsheel uchirna. us zuudleh ni olon utgatai baidag Tseber tungalag us zuudleh ni mongo sanhuugiin ireeduitei ajild oroltsono. Harin holoo norgojee gej zuudelbel guilanchlald unana. Dusaal zuudlebel ner aldar ed bayalgiig olno. Altan zagas zuudlebel mash sain bogood zaluu emegtei hun iim zuud zuudlebel bayan zaluu huntei gerlene.

Ogloonii mend zaluusaa

    Мягмар, 2008 оны 12-р сарын 16 (Өнөөдөр)Охины ордныхонд 12/16. Сайхан өдөр. Нөхцөл байдлыг бодитой дүгнэж, чухал алхам хийж чадах эсэхээс чинь таны амжилт шууд шалтгаална. Ажилдаа идэвх чармайлттай, хариуцлагатай байж чадвал та ашигтай захиалга, сайхан санал хүлээж авна. Гэвч амжилтанд хүрэхэд санасныг бодвол хэцүү. Гэнэтийн саад бэрхшээл ажлын эхлэлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулна.

Хөх Монголын цоглог залуусаа хамтдаа явган аялалдаа гарцгаая.

     МАЖОНК-ын анхны аялал болох "Аялагчдын сүлд модны наадам" явган аялал нь 2008 оны 12 сарын 21-нд болно. Та бүхнийг оролцохыг урьж байна. Уг аялал нь Их тэнгэрийн аманд болно. Жич: Шилжин явах цом, шагналтай.

(Нийт: 18)
Powered by BBlog